logo

Трансфер фактор
Захиалах утас 9510-0213, 9464-1201

(ЭМШУИС-ийн Бөөр, бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн өвчин судлалын багш Ж.Хорлоо эмчтэй түрүү булчирхай болон түрүү булчирхайн үрэвсэл, өвчлөлийн талаар хийсэн ярилцлага)

–Түрүү булчирхайн үрэвсэл эрэгтэй хүмүүсийг их айлгадаг. Түрүү булчирхай гэж чухам ямар үүрэгтэй эрхтэн юм бэ?
-Түрүү булчирхай гэдэг бол эр хүн болгонд байдаг эрхтэн. Зүрхгүй хүн төрдөггүйтэй адилхан түрүү булчирхайгүй эрэгтэй хүн гэж ерөөсөө байхгүй. Энэ булчирхай бол давсагны яг шээдэг хэсэгт залгагддаг хэсэгт оршдог. Давсагны хүзүү орчимд, хүзүүний доод талд байдаг. Тодорхой норм хэмжээтэй байдаг жижигхэн булчирхай. Насанд хүрсэн хүнд 15-20 гр орчим жинтэй, зузаанаараа 2 см, өргөөшөө 3,5-4 см, шээдэг сүв дагуу буюу түрүү булчирхайн урт нь 3 см орчим байдаг.
Түрүү булчирхай бол нэгдүгээрт, булчинлаг, хоёрдугаарт булчирхайлаг гэсэн хоёр үндсэн үүрэг гүйцэтгэдэг. Давсганд 250-300 мл орчим шээс хуримтлагдмагц давсагны хананд байдаг тусгай мэдрэмжүүдээр дамжуулан хүний уураг тархинд мэдээлэл очиж, шээе гэсэн шаардлага хүргүүлдэг. Гэхдээ энэ хуримтлагдсан шээс шээдэг сүвээр доошоогоо савирахгүй, гоожихгүй хадгалагдаж байх үүргийг давсагны болон сүвний үндсэн хоёр хуниас булчин гүйцэтгэдэг. Тэр хуниас булчин уутны амыг хуньчихсан боолт шиг хавчиж байдаг учраас давсганд байгаа шээс гадагшаа урсч гардаггүй. Хүн шээс нь хүрч байгааг мэдрээд, шээх үед дээрх хоёр хуниас булчин суларч, үүнтэй зэрэгцэн давсагны булчин агшиж өгснөөр шээсийг хөөж гаргадаг. Яг энэ хоёр хуниас булчингийн дунд түрүү булчирхай оршиж байгаа бөгөөд шээс гоожихгүй байхад нөгөө хоёртоо дэм болдог учраас гурав дахь булчингийн үүрэг гүйцэтгэдэг гэж үздэг. Тэгэхээр энэ бол түрүү булчирхайн хувьд нэгдүгээр булчинлаг үүрэг.
Хоёрдугаарт, үрийн шингэн, шээс хоёр хэзээ ч холилддоггүй. Тиймээс түрүү булчирхайн өөр нэг булчинлаг үүрэг бол шээсний суваг нээлттэй байх үед үрийн шингэний амсрыг хаадаг, үрийн шингэн гарч, дур тавьж байгаа үед шээсний сүвийг хааж өгдөг.
Гурав дахь булчинлаг үүрэг нь юу гэхээр, түрүү булчирхайн дотор 40-50 ширхэг жижигхэн уутанцарууд байдаг. Тэр уутанцарууд дотор тодорхой шингэн боловсордог. Цэхэр цагаан өнгөтэй, шингэвтэр бодис. Үүнийг түрүү булчирхайн шүүрэл гэж хэлдэг. Жижигхэн уутанд дүүрсэн шүүрлүүд цоргонуудаар нийлээд олон голын урсгал нийлж байгаа мэт ерөнхий цоргоор нэгддэг. Ингээд хүн бэлгийн харьцаанд орж, дур тавих үед нөгөө булчирхай өөрөө агшиж тэр шүүснүүдээ шахаж гаргадаг. Энэ шүүс шахагдан гараад шээдэг сүвний түрүү булчирхайн хэсэгт гарч ирэхдээ цаанаас ирж байгаа эр бэлгийн эстэй нэгддэг. Тэгэхээр түрүү булчирхайн шүүрэл гэдэг нь эр бэлгийн эсийн амьдрах нөхцөл, хөдөлгөөнийг идэвхжүүлдэг шингэн үйлдвэрлэдэг байх нь. Ингэхээр тэр юмыг шахаж гаргаж байгаагаараа бол булчинлаг үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хэрвээ түрүү булчирхай энэ шүүрлийг гаргадаггүйсэн бол эр бэлгийн эс амьд, эмэгтэй хүний үтрээнд орох боломж байхгүй. Орсон ч маш хурдан үхнэ, тийм учраас үр тогтоох чадвар байхгүй гэсэн үг. Тэгэхээр түрүү булчирхай байдаггүйсэн бол хүн төрөлхтөний өсөлт зогсоно гэсэн үг. Үүгээрээ маш чухал эрхтэн.

-Тэгвэл булчирхайлаг эрхтэн гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Эр бэлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний шүүрэл даавар ялгаруулж, бэлгийн чадавхи, чалхыг дэмжих үйл ажиллагаа бэлгийн бойжилт эхэлснээс авахуулаад эрэгтэй хүний цэвэрших хүртэл явагдаж байдаг. Үүгээрээ түрүү булчирхай булчирхайлаг үүрэг гүйцэтгэдэг. Дээрээс нь олон уутнуудаар эр бэлгийн эсийг идэвхжүүлэх шингэн буюу үрийн шингэний тодорхой бүрэлдэхүүн хэсгийг үйлдвэрлэж гаргаж байгаагаараа чухал эрхтэн.

-Түрүү булчирхайн үрэвсэл гэдэг онош сүүлийн үед залуучуудыг хүртэл эмнэлэг рүү хөтөлж байна. Юунаас болж өвчилдөг юм бэ?

-Энэ эрхтэн өвчилдөг олон төрлийн өвчин байдаг. Үүнээс сүүлийн үед элбэг тохиолдож байгаа нь түрүү булчирхайн үрэвсэл. Энэ үрэвсэл хурц ба архаг хоёр янз байж болно. Түрүү булчирхайн хурц үрэвсэл гэдэг бол хаа нэгэн газраас ямар нэгэн өвчин үүсгэгч нян цусаар юм уу лимфээр зөөгдөж түрүү булчирхайд орсноос болоод, мөн шээдэг сүвний үрэвслийн үед сувгаар дамжин түрүү булчирхайг өвчлүүлж болно. Мөн төмсөг, дайврын үрэвслийн үед үр дамжуулах сувгаар дамжиж үрэвсэл нь дээшээ явсаар байгаад нэгэнт түрүү булчирхай дотор үр дамжуулах сувгийн амсар нээгддэг учраас түүгээр нян орж ирээд түрүү булчирхайгаа бас үрэвсүүлж болно. Тэгэхээр түрүү булчирхайг цусаар, сувгаар, тунгалагийн шингэнээр гэсэн гурван янзын замаар үрэвсүүлдэг.
Түрүү булчирхайн үрэвсэхэд хамгийн нэгдүгээрт, биеийн эсэргүүцэл сулрах явдал нөлөөлдөг. Хүн идэш тэжээлийн дутагдалд орох, даарч хөрөх, хүнд ажилд зүтгэж хэт ядрах, бэлгийн үйл ажиллагааны гажуудал гэх мэт янз бүрийн гаднын нөлөө, дээрээс нь бие махбодид ямар нэгэн идээт голомт байх нь үрэвслийн шалтгаан болдог. Жишээлбэл, шүд нь хорхойтсон хүний тэр шүдэнд байгаа нян цусаар зөөгдөөд түрүү булчирхайд орчихно. Жоохон даараад ч юм уу, түрүү булчирхайн, цусан хангамжийн үйл ажиллагаа муудаад ирэхэд тэнд нян очиж суугаад үрэвсүүлэх жишээтэй. Хамрын дайвар хөндий, гүйлсэн булчирхайн үрэвсэлтэй, хоолой нь байнга өвддөг, ясны үрэвсэлтэй хүмүүсийнх мөн адил. Хатиг, буглаа, янз бүрийн идээт голомтууд байнга гарч байдаг хүнд бол түрүү булчирхайн үрэвсэл үүсэх магадлал өндөр байдаг.

-Түрүү булчирхай үрэвссэн нь тэгвэл хувь хүнд яаж мэдэгдэх вэ. Тодорхой шинж тэмдгүүд байна биз дээ?

-Түрүү булчирхайн хурц үрэвслийн үед өвчтөнд тодорхой шинж тэмдгүүд гарч ирдэг. Жишээлбэл, хатиг гарахаар бие нь эвгүйрхэх, жихүүцэх, халуурах, хоол унданд дургүй болох зэрэг ерөнхий шинж тэмдгүүд илрэхээс гадна хэсэг газрын шинж тэмдгээр мэдэж болно. Үүний нэг нь өтгөнөөр бие засах гээд байгаа мэт тулж, лугшиж өвдөх. Хүндрэх гэж байна гэтэл өтгөн гарахгүй, тэгсэн мөртлөө нэг юм байгаад байгаа мэт мэдрэмж төрдөг. Энэ нь түрүү булчирхай нь идээлж хавдаад, үрэвсээд томорчихоор илэрдэг мэдрэмж. Мөн цавь болон төмсөг рүү дагаж, дамжиж өвдөх, халуу оргих, хярзан руу өвдөх гэх мэт шинж тэмдгүүд гардаг.
Түрүү булчирхайн хурц үрэвсэл гурван үе шатаар явагддаг. Эхлээд улайх үрэвслийн хэлбэр. Энэ үед нэвчдэс үүснэ. Энэ үрэвслийг сайн эмчлэхгүй, цааш нь даамжруулбал үрэвслийн нэвчдэс буюу хаван үүсч, түрүү булчирхай хэмжээгээрээ томроод, шээсний гаралт муудах, шээхэд хорсох, сүв рүү өвдөх, олон дахин шээс хүрэх, өтгөнөөр бие засмаар болох шинж тэмдгүүд илрэхийн дээр халуурч, цаашаа гурав дахь үе шатандаа орвол идээ үүсгэх аюултай. Идээт үрэвслийн үед бие нэлээд хүнд байна. Өвчтөн халуурна, дагжиж чичирнэ. Сайн эмчлэхгүй бол идээ нь аль нэг тийшээ цоордог. Нэг бол шулуун гэдэс рүү цоорч болно. Тэр тохиолдолд өтгөнөөр бие засахад өтгөн дээр идээ нялагдаж гарч ирнэ. Шээдэг сүв рүү цоорвол шээх үед шээс өтгөн, сүүтэй цай шиг болж ирдэг. Эсвэл давсаг руу цоорч давсган дотор идээ орчихвол үрэвсүүлээд, манайхны цистит гэж ярьдаг, давсагны үрэвслийн шинж тэмдгүүд нэмж гарч ирдэг. Тэгэхээр түрүү булчирхайн хурц үрэвсэл болсон тохиолдолд нэг, хоёрдугаар үед нь маш сайн эмчлүүлэх шаардлагатай. Заавал идээлтэл нь явах хэрэг байхгүй. Тийм учраас өвчтөн эмчид эрт хандах, эмч ийм өвчнийг зөв оношлож сайн эмчилдэг байх хэрэгтэй.

-Түрүү булчирхайн үрэвслийг яаж оношлодог юм бэ. Ямар шинжилгээ өгөх вэ, эсвэл рентгенд харуулдаг юм уу?

-Түрүү булчирхайн үрэвслийг оношлоход ядах юм байхгүй. Маш амархан. Шулуун гэдсээр нь хуруу хийгээд үзэхэд хурууны үзүүрт түрүү булчирхай тэмтрэгддэг. Яг л хүн хамрынхаа үзүүрийг хуруугаар тэмтрэхэд мэдрэгддэгтэй адил. Хэвийн байгааг түрүүнд ярьсанчлан хоёр хэмжээсээр тодорхойлж болно. Өргөн, урт хоёрыг үзэж болно. Тэмтрэхэд ямар ч өвдөлтгүй байх ёстой. Хэрэв өөрчлөлттэй, хэмжээсүүд томорчихсон, өвчин орчихсон байвал үрэвсч эхэлж байна гэсэн үг. Хоёр дахь үе шатандаа нэвчдэс үүсээд томорсон бол улайгаад хавдчихдаг шиг болдог. Идээлсэн бол зөөлөн мэдрэгдэнэ. Иймэрхүү маягаар оношлож, үрэвслийн эсрэг эмчилгээ хийнэ. Дээрээс нь өвдөлт намдаах, халуун бууруулах шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Хэрэв идээлсэн тохиолдолд тэрийг цоорохыг нь хүлээж болохгүй. Цоороогүй байхад нь хярзангаар юм уу шулуун гэдсээр нээх гэсэн эмчилгээний хоёр арга байдаг. Бид ихэвчлэн шулуун гэдсээр нээж цэвэрлэх аргыг хэрэглэдэг. Идээт үрэвсэл болоод, тэрийг нээсэн тохиолдолд дараа нь ямар нэгэн хэсэг газар сорвижилт үүсдэг. Тийм учраас шимэгдүүлэх, физик эмчилгээ, шарлага хийх хэрэгтэй.

-Манайхан ямар ч өвчнийг ихэвчлэн дутуу эмчлүүлдгээс өвчин архагшдаг гэдэг. Түрүү булчирхайн архаг үрэвсэл юунд хүргэж болох вэ?

-Түрүү булчирхайн хурц үрэвслийг дутуу эмчлэхэд архаг байдалд шилжинэ. 40-50 ширхэг хүүдийнүүдэд нян орж үржээд гарч ирдэг цорго нь хаагдан, тэнд нь нөгөө өвчин үүсгэгч нь байнга, намжмал байдалтай оршин тогтнож байдаг. Дутуу хагас эмчилсний гайгаар нянгууд нь муужирсан байдалтай байж байгаад биеийн эсэргүүцэл сулрах, даарч хөрөх юм уу, ямар нэгэн шалтгаанаас болоод нян сэргээд үрэвсүүлж эхэлдэг. Ингээд байн байн үрэвсч өвдөөд яваад байвал түрүү булчирхайн архаг үрэвсэл болно.
Түрүү булчирхайн архаг үрэвслийг оношлоход амархан. Өвчтөний зовиур шаналгааг сонсохоос гадна өмнө нь ямар өвчнөөр өвчилж байсныг мэдэх хэрэгтэй. Үзлэг хийнэ. Хуруугаар тэмтрэхэд архаг үрэвсэлтэй хүнд гадаргуу тогтцод ямар нэгэн өөрчлөлт орсон байдаг. Дээрээс нь үрэвсэл сэдэрсэн үед хөндүүр болсон байдаг. Үүнийг мэдэх хамгийн сайн арга бол түрүү булчирхайн шүүсийг шинжлэх юм. Үүний тулд хүн бэлгийн харьцаанд оролгүйгээр 4-5 хоног болсон байх шаардлагатай. Энэ шинжилгэгэ хийхдээ ариун цэврийг маш сайн хангах ёстой байдаг. Учир нь бэлэг эрхтэнийг цэвэрлэлгүй шүүс авснаар гаднахь бохир нян нь шинжилгээг нөлөөлж, төөрөгдүүлдэг. Мөн нян ургуулах болон ерөнхий шинжилгээ хийж болно.

-Өвчнөө архагшуулдаг нэг шалтгаан нь мэргэжлийн эмчид ханддаггүйтэй бас холбоотой байх. Эрэгтэйчүүдийн эмч, эмнэлэг цөөн байдгаас гадна эрэгтэйчүүдийн нэрэлхүү зан нь нөлөөлдөг болов уу?

-Шинж тэмдэг илрэнгүүт эмч, эмнэлэгт ханддаг нь цөөн. Энэ бол өвчнөө архагшуулж байгаа буруу зуршил, дутагдал. Түрүү булчирхай минь үрэвссэн, эсвэл бэлгийн замын халдварт өвчин авчихсан юм болов уу гэж үзэхээрээ мэргэжлийн эмчид очдоггүй. Өмнө нь тэгж өвдөж байсан найз руугаа юм уу хэн нэгэн рүү утасдаад чи ямар эм ууж, ямар тариа тариулж зүгээр болсон бэ гэж асуугаад, эсвэл хамгийн ойр байгаа эмийн сан руу ороод ийм шинж тэмдэг гараад байна, яах вэ гэдэг. Тэр эмийн сангийн хүн бол хүнийг үзээгүй, шинжилгээ авч оношлоогүй, ямар нян байгааг мэдэхгүй мөртлөө энэ эм сайн байдаг гээд, өөрийн борлуулахыг хүсч байгаа эмийг өгөөд л гаргачихдаг. Эмийн санчид бол эмээ л зарах нь чухал болохоос тэр хүнийг эмчлэх биш. Тэр хүн өгсөн эмийг нь ууж, шинж тэмдэг нь жаахан намдангуут зүгээр болчихлоо гэж бодоод, эмээ зогсоодог. Гайгүй болсон гээд явж байтал нь нэг, хоёр сарын дараа даарч өнөөх нь дахиад л сэдэрдэг. Энэ нь бүрэн архагшиж байгаагийн шинж. Ингээд архагшсан тохиолдолд эмчлэхэд нэн түвэгтэй. Тухайн хүний хувьд ч гэсэн зардал мөнгө, зарлага их гарна, эмчийн хувьд ч гэсэн нэлээн няхуур хөдөлмөр шаардана. Тэгж дур мэдэн бусдын амаар эмчлэх, эмийн сангаас дураараа эм авч ууж болохгүй гэдгийг л сайн анхаармаар байгаа юм.

Бас нэг анхаарах зүйл бол өвчин болгон хүнд ижлээр тусдаггүй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Арван хүн хатгаа туслаа гэхэд арван өөр маягаар тусдаг. Тэр хүмүүсийн удамшлын онцлог, хийж байгаа ажил, өссөн төрсөн болон амьдарч буй нөхцөл, биеийн эсэргүүцэл гээд бүх юмнаас шалтгаалаад хүн болгоны хатгаа өөр. Тийм учраас тухайн хүнд тааруулж эмчилдэг болохоос уушигны хатгаа туссан хүнийг эмчлэх стандарт гэж байдаггүй. Доржид тохирох эмчилгээ Бадарчид таарахгүй. Лувсангийн түрүү булчирхайн үрэвсэлд левомицетин, хлорамфеникол сайн мэдрэг, тэрийг уухад зүгээр болж байхад нөгөө Гочоогийнход тэр хоёр үйлчлэхгүй, эритромицин таарч болно. Тэгэхээр хүн болгонд өөр өөр эмчилгээ хийдэг. Хүн өөрөө мэргэжлийн эмчид үзүүлж, шинжилгээ хийлгэж байж өвчнөө эмчлэх ёстой.

-Эр хүний хоёр дахь зүрх болсон түрүү булчирхайгаа тэгвэл дур мэдэн эмчилж болохгүйг ойлгосон байх. Нөгөөтэйгүүр, эмч нар бас худлаа оношлох явдал мэр сэр гардгийг зарим эмч, өвчтөнүүд ч хэлдэг. Ялангуяа хувийн эмнэлгүүд орлогоо бодож, эмээ шахах зорилгоор тэгдэг гэж сонссон л доо?

-Түрүү булчирхайн үрэвсэл бол архагшаад, удаан явбал цаашдаа нэлээд хэд хэдэн сөрөг үр дагавартай. Нэгдүгээрт, түрүү булчирхай зохих хэмжээгээр шүүрлээ ялгаруулж чадахаа болих учраас эр бэлгийн эсийн идэвхжил хөдөлгөөнд муугаар нөлөөлдөг. Тийм учраас түрүү булчирхайн архаг үрэвсэлтэйгээ мэдэхгүй, үр хүүхэдтэй болохгүй байна гэсэн гэр бүл зөндөө байдаг. Энэ нь түрүү булчирхайн архаг үрэвслээ дутуу, буруу эмчилсэн, эсвэл хайхрахгүй явсантай холбоотой. Дээрээс нь бэлгийн сулралд хүргэж болно. Бэлгийн сулралд түрүү булчирхайн үрэвсэл ямар ч хамаа байхгүй гэж эрэгтэйчүүдийн эмнэлгийн нэг эмч сонин дээр биччихсэн байна лээ. Тийм юм байхгүй. Түрүү булчирхай чинь өөрөө булчирхайлаг, булчинлаг үүрэгтэй, бэлгийн чалх, чадавхид нөлөө бүхий эрхтэн, эр хүний хоёр дахь зүрх гэдэг учраас түрүү булчирхайн үрэвсэл үүслээ гэхэд тэр хүний бэлгийн чадавхи, чалханд нөлөөлөхгүй байна гэж ер байхгүй. Тэгэхээр манай мэргэжлийн шахуу эмч нар ийм ойлголттой байх юм бол болохгүй, буруу. Бүх номонд бэлгийн сулрал, үргүйдлийн шалтгаан бол түрүү булчирхайн үрэвсэл гэж бичсэн байдаг. Тэр бол тодорхой. Ийм юман дээр мэдэн будилж болохгүй. Ер нь зөв оношилж, зөв эмчилдэг эмч дээр очихгүй бол одоо дууриамал нь элбэгшчихээд байна. Буруу эмчлүүлсэн олон хүн над дээр ирсэн.

Эмзэг эрхтэнтэй харьцдаг эмч болгоомжтой байх хэрэгтэй. Хүний санаанд юм хийж болзошгүй учраас хүмүүстэй харилцахдаа эелдэг, ёс зүйтэй байх ёстой. Түрүү булчирхайг нь тэмтэрч үзээгүй байж үрэвсэлтэй гэж оношлосон, хүн бүрт нэг төрлийн эм тохирохгүй гэдгийг мэдэн будилж өгдөг гэж байгаа юм. 28-тай залуугийн түрүү булчирхайг авчихъя гэсэн, авахуулчих уу гэж нэг залуу ирсэн. Тэр бол аюул. Тэр хүн цаашид түрүү булчирхайгүй яаж амьдрах вэ. Ингэж хэлсэн эмчийг мэргэжлийн эсэхэд нь эргэлзэж байна.

-Эмэгтэй хүн доороосоо даарахад циститээр амархан өвчилдөг. Хэлэхгүй л болохоос эрэгтэй хүн ч гэсэн доороосоо даардаг, тэрнээсээ үүдсэн өвчин тусдаг л байх. Эрэгтэй хүнд ингэхэд цистит хөдөлнө гэж байдаг уу?

-Цистит буюу давсагны үрэвсэлт өвчин ер нь эмэгтэй хүмүүст түлхүү тохиолддог. Ингэхдээ ид бэлгийн харьцааны болон төрөх насны, бэлгийн идэвхтэй үйл ажиллагаатай байгаа эмэгтэйчүүдэд илүүтэй тохиолддог. Эмэгтэй хүний шээсний сүв маш богинохон байдаг. 3,5-аас үсрээд 4 см. Зарим эмэгтэй хүнд 2,5 см байх нь ч бий. Тэгэхээр бэлгийн ариун цэврийг чанд сахиагүй тохиолдолд үтрээний үрэвсэл болох кольпитын нян 2,5-хан см замаар давсаг руу нэвтрэн орох өргөн боломжтой. Нөгөө талаар, эмэгтэйчүүдийн өндгөвч, дайвар, умайн эрхтэнүүдийн болон давсагны цусан хангамж нь нэг шахуу. Их ойрхон байдаг учраас хоорондоо маш өргөн харилцаатай байх нь байна. Тийм учраас өндгөвчийн, дайврын, эмэгтэйчүүдийн умайн дотор талын салстын үрэвсэл ч юм уу өвчнүүдийн үед, мөн шулуун гэдэсний үрэвслийн үед давсагны үрэвсэл үүсэх магадлал өндөртэй.
Гэтэл эрэгтэй хүмүүсийн цистит буюу давсагны үрэвсэл нас ахисан хүмүүст их тохиолддог. Нас ахиад ирэхээр түрүү булчирхай, төмсөгний үйл ажиллагаа муудаж, эр бэлгийн эсийг боловсруулах, бэлгийн чадавхи, чалхыг дэмжих даавруудын хэмжээ багасаад ирэхээр энд муу ажиллаад байна гэсэн мэдээлэл тархинд, төв мэдрэлийн системд очно. Тэгэхээр өнчин тархины өмнөд хэсгээс бэлгийн дааврыг идэвхжүүлэх даавар ялгарч байдаг. Тэрний ялгарал ихэснэ. Тэр дааврын нөлөөгөөр төмсөгний үйл ажиллагаа дэмжигдэж, сайжрахын хажуугаар түрүү булчирхайн үйл ажиллагааг нэмэгдүүлээд өгчихдөг. Тэгэхээр түрүү булчирхай үйл ажиллагаагаа явуулахын тулд эд эс нь нэмэгдээд эхэлдэг. Ингэснээрээ түрүү булчирхай томроод эхэлж байгаа юм. Үүнийг түрүү булчирхайн хоргүй томрол гэж хэлдэг. Хоргүй хавдар ч гэж үздэг.

-Нас ахисан эрэгтэй хүмүүс түрүү булчирхайн томролтой гэж ярьдаг нь ийм учиртай юм уу?

-Энэ бол ахимаг насны эрэгтэй хүмүүст их, бага хэмжээгээр үүсдэг өвчин. Эрэгтэй хүн яваандаа, 50-иас дээш наслаад ирэхээр өөрөөсөө хол олгойдож шээж чадахгүй, шээсний хүч жаахан сулардаг. Эсвэл шөнөдөө босч шээдэг юм уу, үгүй бол өглөө босоод шээхэд шээс нь гарахгүй, жаахан хүлээлгэх жишээтэй. Хэдэн хүн айлд очиж айраг уун гарч явахдаа бүгд шээлээ гэхэд зарим нь шээчихээд мориндоо мордсон байхад зарим нь шээгээд зогсч байдаг. Тэгэхээр шээх хурд нь хүн болгонд өөр болоод эхэлж байгаа юм. Түрүү булчирхайн хоргүй томролын үед эхлээд хүчилж дүлж шээдэг. Дараа нь бага зэргийн шээс гаргаж чадалгүй давсаг дотор үлдээнэ. Үлдвэр шээсний хэмжээ нь байнга нэмэгдсээр байгаад 600-700 мл хүрдэг. Нэгэнт бөөр нь ажиллаад байгаа учраас давсаг руу шээс орж ирж л таарна. Тэгэхээр давсаг их хэмжээгээр тэлэгдэнэ. Тэлэгдсэн хэмжээгээр түрүү булчирхай нь шахсан, дотор талын амсар нь албаар шээсэндээ тэлэгдсэн давсаг ангайж өгдөг. Тэр нүхээр 15-20 мл шээс сүв рүү орно. Нэгэнт сүв рүү ороод хуниас булчин өнгөрсөн шээс шууд урсаад гардаг. Тэр хүн унтаж байна уу, гадуур явж байна уу, хуралд сууж байна уу гэдэг нь хамаагүй, ямар ч үед өөрөө мэдэлгүй шээс нь өмдөндөө гоожчихдог. Жоохон шээс гармагц давсагны чихэлдсэн нь арай бага болохоор нөгөө амсар эргээд хаагдчихна. Энэ мэтчилэн автомат клапан маягаар ажиллана. Тэгээд одоо л нэг шээс гарах нь гээд очоод шээх гэхээр гарахгүй. Ийм маягаар удахаар шээсний хордлогод орно.
Ийм хүмүүст хэд хэдэн төрлийн хүндрэл гарна. Байнга давсагтаа хуримтлагдсан шээс нь зогсонгишсоноос болоод тунадасжиж, өтгөрөөд, давсгаа үрэвсүүлж эхэлдэг. Энэ бол эрэгтэй хүний цистит буюу давсагны үрэвсэл, түрүү булчирхайн хоргүй томролтой хүмүүст үүсдэг нэг хүндрэл бол энэ. Өөр нэг хүндрэл нь цусаар шээх. Босоо ажилладаг хүмүүсийн хөлийн булчингийн судас бүдүүрдэг шиг томорсон түрүү булчирхай судаснуудаа дарчихдаг учраас давсагны амсрын судаснууд бүдүүрдэг. Тэр нь хагарвал цусаар шээнэ. Өөр мөн давсганд чулуу үүсч болно. Шээсийг хаана удаан хэмжээгээр байлгана, тэнд тунадас үүсээд, тэр нь хоорондоо наалдан чулуу үүсдэг. Тийм учраас цистит эрэгтэй хүнд ахимаг насанд тохиолддог.
Дээрээс нь шээдэг сүвний нарийсалтай хүмүүст цистит тохиолдож болно. Түрүү булчирхай нь шээсээ хаагаагүй ч сүв нь үрэвсч, хаа нэг газраа нарийссанаас тэнд нь бас үлдэгдэл шээс үүсдэг. Энэ нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, гэмтэл. Шээдэг сүв рүүгээ өшиглүүлэх, аваарт орж, сүвээ таслах, морь унаж яваад эмээлийнхээ бүүргэнд цохих, ха

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Та манай сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорх Like товчийг дарж манай фэйсбүүк хуудастай нэгдээрэй.

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :