logo

Трансфер фактор
Захиалах утас 9510-0213, 9464-1201

(Арьс өвчин судлалын үндэсний төвийн Эмчилгээ эрхэлсэн захирал Ц.Уранчимэгтэй хийсэн ярилцлага)

Хоол хүнсний гаралтай харшил эрчимтэй нэмэгдэж байна

-Танай эмнэлэгт өглөө найман цагт ирэхэд маш их оочертой байна. Өдөр бүр ийм хэмжээний ачаалалтай ажиллаж байна уу?

-Хавар зуны улирал байнгын ачаалалтай ажиллаж байна. Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотын есөн дүүргүүдэд арьсны өвчлөлөөр дагнасан ганц эмнэлэг. Хавраас эхлэн амьсгалын замын, нарны харшил өдөөгдөж, дээр нь арьсны архаг өрөвслүүд сэдэрч эхлэхтэй зэрэгцэн ачаалал эрс нэмэгдэж байна. Эмч нарынхаа хүчин чадлаас хамаарч өдөрт хамгийн багадаа 300 өвчтөн хүлээн авч цаана үзүүлж чадаагүй номергүй буцсан олон хүн үлддэг. Хэвтэн эмчлүүлэх өвчтөний оочер их байна. Ер нь арьсны болон харшлын өвчлөл тодорхой үеүдтэй. Хавар зун харшлын гаралтай арьсны өвчлөлийн ачаалал нэмэгддэг. Намар сургууль, цэцэрлэг, ажил эхэлдэг үеэр ачаалал нэмэгддэг. Мөн баярын ёслолын дараа харшлууд сэдэрдэг. Сүүлийн үед хоол хүнсний гаралтай харшлын өвчлөл эрс нэмэгдэж байна. Харшлын гаралтай өвчлөлд хүрээлэн байгаа орчны бохирдол, эрүүл ахуй, хоол хүнсний бохирдлоос харшилсан хүний тоо л ирэх тусам нэмэгдэж байна.

-Арьсны өвчлөлийн шинж чанартай харшлын өвчлөл нэмэгдэж байгаад голчлон юу нөлөөлж байна вэ?

-Агаарын бохирдол, хүнсний зохисгүй хэрэглээнээс арьсны шинж чанартай харшил нэмэгдэж байна. Зуны аагим халуунд зориулалтын бус хүнсний бүтээгдэхүүн хэрэглэснээс болоод арьсны харшилтай болж байна. Эм, хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хамгаалалт хангалтгүй, дээр нь зохисгүй хэрэглэж байгаагаас харшлыг улам өдөөдөг. Ямар шаардлага стандарт хангаагүй эмийн сангууд найман нэрийн дэлгүүр шиг олноор байгуулагдаж, эмчийн зааваргүй эм зардаг болсон. Эмээ л зарж байвал тухайн хүний эрүүл мэнд хамаагүй болж хувирсан. Өвчтөн эмийн санчид өөрт илэрсэн шинж тэмдэг, шалтгаанаа хэлэхэд, эмийн санч нь дур мэдэн эмээ худалдана. Ингэж эмчийн зөвшөөрөлгүйгээр эм зарснаас болж өвчтөний харшил сэдрэх цаашлаад буруу эм хэрэглэснээс болж амь насаараа хохирох тохиолдол гарч байна.

-Монголчуудад ямар төрлийн харшил зонхилон тохиолдож байна вэ?

-Ер нь харшлыг арьсны, амьсгалын замынх гэж хуваадаг. Амьсгалын замын харшлыг дээд, доод замын харшил гэж ангилдаг. Дээд замынх нь хамар, нүдний салстаар илэрдэг.Найтаалгах хамраас шингэн нус гоожих хэлбэрээр илэрч болно. Энэ нь ихэвчлэн хавар зуны улиралд ургамал, шарилжаас харшил авсан хүмүүст илэрдэг. Амьсгалын ээд замын харшил хүндэрвэл амьсгалын доод замын харшил тооцдог. Харшлын хүнд хэлбэр эсэн үг. Амьсгалын замын харшил хүндэрсээр астматай болдог. Шинж тэмдэг нь гуурсан хоолой бачуурах байдлаар ихэвчлэн илэрдэг. Арьсны харшил нь шингэн, тарилга, тос, нарны туяа зэрэг арьсан шууд шууд байдлаар нөлөөлдөг хүчин зүйлээс үүсдэг. Харшил ямар шалтгаанаас өдөөгдөв гэдгээс эмчилгээ болон шинж тэмдэг нь өөр байна.

Эмийг зохистой хэрэглэвэл эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болно

-Зарим хүн харшилтай болсноо мэдэрдэг ч түр намжаах байдлаар нойрсуулах, тайвшруулах үйлчилгээтэй эмийг хэрэглээд явдаг. Энэ нь хэр зөв арга вэ?

-Ер нь бол буруу. Өөрт тохирсон эмээ уугаагүй, нойрсуулах, тайвшруулах үйлчилгээ эмийг байнгын хэрэглэвэл тухайн хүний харшлын шинж чанартай өвчин улам л даамжирна гэсэн үг. Хэрвээ биед нь ямар нэгэн харшлын шинж тэмдэг буюу тууралт, загатнах шинж илэрсэн тохиолдолд эмчид үзүүлж өөрт тохирсон эмээ бичүүлж, зөв тос хэрэглэвэл харшлын шинж тэмдгийг богино хугацаанд намжаах боломжтой. Гэтэл ихэнх иргэн дурын эмийн сангаас өөрийн дураар эм хэрэглэдэг. Харамсалтай нь, тухайн худалдаж авсан эм нь шинж тэмдэгт тохироогүй бол харшлыг хүндрүүлэх шатанд оруулдаг. Тиймээс иргэд эхлээд эмчийн зөвлөгөөг авсны дараа шаардлага хангасан эмийн сангаас эм, тосоо худалдаж авч хэрэглэх нь аюулгүй.

-Харшлын эхний үед хлорфенамин их хэрэглэдэг. Энэ нь харшлын эм мөн үү?

-Нойрсуулах үйлчилгээтэй харшлын эхэнд үед хэрэглэж болох эмд ордог. Гэхдээ байнга хэрэглэж болохгүй. Сүүлийн үеийн харшлын эм нойрсуулах үйлчилгээтэй байхаа больсон. Зөвхөн харшлыг намжаах үйлчилгээтэй болсон. Хлорфенамин нь эх орны үйлдвэрийн хамгийн хямд өртөгтэй эм учраас ихээр хэрэглэх нь элбэг байна. Гэхдээ үндсэн харшлын эм биш. Түр намжааж, нойрсуулна. Эмчийн заавраар тодорхой хугацаатай уухгүй бол харшил хэзээ нэгэн цагт улам хүндрэх аюултай. Жилийн турш эмчийн зааваргүй харшлын эм хэрэглэж, сүүлдээ хүндэрсэн олон хүн ирж байна. Тухайн хүний бие организм хэрэглэсэн эмдээ дасал болдог. Ер нь бол аливаа эмийг хэмжээнд нь уувал эм, хэтрүүлэн хэрэглэвэл хор болдог.

-Та хоол хүнсний чанартай харшил нэмэгдэж байна гэлээ. Ихэвчлэн ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнээс харшилж байна вэ?

-Хоолны хүнснээс бага насны хүүхдүүд харшилж байна. Манай эмнэлэг нийт 170 ортой, үүнийхээ 42-д хүүхдийн тасаг ажиллуулдаг. Өнөөдөр манай хүүхдийн тасаг битүү хүнтэй байна. Эдгээрээс харшил өгсөн шалтгааныг нь харахад голдуу хүнснээс харшилсан байгаа. Дөнгөж нэг хоёр сартай хүүхэд хордлого харшлын дермативээр өвчилсөн байна. Хугацаа дууссан бүтээгдэхүүн эхээр хэрэглэсэн, аливаа бүтээгдэхүүнийг зохистой хэмжээнээс хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэлтэй.

Исгэлэн жимс, халуун ногоо, өндөг, лаазалсан бүтээгдэхүүн харшил сэдрээдэг

-Харшилд нөлөөлдөг, өдөөдөг бүтээгдэхүүн гэж байх уу?

-Байлгүй яах вэ. Хүний биеийн онцлогоос хамаарч ямар ч бүтээгдэхүүнээс харшилж болно. Харшилсан бүтээгдэхүүнээ мэддэг бол аль болох харшил өдөөж буй бүтээгдэхүүнийг огт хэрэглэхгүй байх нь зөв. Ер нь харшлыг сэдрээж, өдөөдөг С төрлийн амин дэмтэй жимснүүд байдаг. Үүнд нь, апельсин, мандарин, лемон киви зэрэг эсэглэн төрлийн жимс багтдаг. Харшилтай хүмүүс аль болох исэглэн төрлийн жимс, өтгөн жүүс уухаас татгалзаж байх хэрэгтэй. Эдгээрийг их хэмжээгээр хэрэглэвэл харшил улам сэдэрнэ. Мөн зуны улирал иргэд айраг ихээр хэрэглэдэг. Гэтэл айраг харшилтай хүний харшлыг улам сэдрээж хүндрүүлэх аюултай аль болох бага хэрэглэх хэрэгтэй.

-Харшилтай хүмүүсийн хориглох хоол гэж байх уу?

-Байна. Хоолонд ч мөн С төрлийн амин дэмтэй бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Мөн хоолондоо өндөг, өндөгтэй бүтээгдэхүүн, халуун ногоо, лаазалсан бүтээгдэхүүн, давс, чихрийг тохируулж хэрэглэж, харшил хүнд хэлбэрээр илэрч байгаа бол огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа, төрөл бүрийн хоолны амтлагч хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харшилтай хүмүүсийг хоолны дэглэм барина шүү гэхээр хоолоо сойно гэж ойлгодог. Гэтэл зөвхөн харшил сэдрээдэг бүтээгдэхүүнийг зохистой хэрэглэхийг хэлж байгаа юм шүү дээ. Гэртээ иддэг бүх хоолоо идэж болно. Хамгийн гол нь идэж буй хоол нь халуун ногоогүй, амтлагчгүй, өөх тос багатай, хэт шорвог биш, ходоод гэдсийг цочроохгүй л байх ёстой. Ер нь аль болох гадуур хооллохгүй байхыг зөвлөдөг. Мэдээж рестораны хоол амттай. Гэхдээ сайхан амттай болгохын тулд янз бүрийн амтлагч хэрэглэдэг гэдгийг санах хэрэгтэй.

Бага насны хүүхэд чипс, хийжүүлсэн ундаанаас харшил авч байна

-Та хүнсний бүтээгдэхүүнээс бага насны хүүхдүүд их харшилж байна гэлээ. Жишээ нь, бага насны хүүхдийн хэрэглэдэг нэмэлт тэжээл харшил өгөх үү?

-Хүнсний харшил зөв зохистой хооллож чадаагүйгээс үүсдэг. Харшлын шинж илэрсэн хүүхдэд жирийн хүүхдийн хэрэглэдэг хэмжээгээр сахартай бүтээгдэхүүн өгвөл харшлыг нь сэдрээх хүчин зүйл болдог. Гэтэл ямар ч харшилгүй, эрүүл хүүхдэд хийжүүлсэн ундаа, чипс, халуун ногоотой бүтээгдэхүүнийг ихээр хэрэглүүлснээс хүүхэд харшилтай болдог. Жишээ нь, зургаан сартай хүүхэд чипснээс харшил авч байна. Гэтэл зургаан сартай хүүхдийг чипс идэхээс эцэг, эх нь бүрэн сэргийлэх боломжтой шүү дээ. Зургаан сартай хүүхэд өөрөө хүнсээ сонгож хэрэглэхгүй, түүнийг эцэг эх нь хэрэглүүлсэн. Энэ мэтчилэн эцэг эхийн анхаарал болгоомжгүй, хүүхдээ зохисгүй хооллосноос харшилтай болдог. Хүүхдэд амин дэмээр баяжуулсан бүтээгдэхүүнийг өгч болно. Гэхдээ өгөхөөсөө өмнө аль нь манай хүүхдэд тохирох вэ гэдгээ судалж сонгох нь чухал. Хүүхдийн нэмэлт тэжээл дээр энгийн, эмзэг мэдрэмтгий, харшилтай хүүхдийнх төрлөөр сонголтууд байдаг. Энэ сонголтоо буруу хийвэл мэдээж харшилна. Ер нь хүүхдийг зургаан сар хүртэл нь дан эхийн сүүгээр хооллож, долоон сараас нь нэмэлт тэжээл хооллохыг зөвлөдөг. Манай улс өөрөө витаминаар баялаг орон биш. Зөвхөн мах гурил зооглодог учраас нэмэлт тэжээлээр шаардлагатай амин дэмийг нөхөх нь зөв л дөө.

-Зарим эмэгтэйчүүд манай хүүхэд диатезтай гээд экзим гээд тосыг түрхээд байдаг. Энэ хэр зөв юм бэ. Ер нь диатез шиг загатнах байдлаар илэрдэг харшлын төрөл байдаг уу?

-Байлгүй яах вэ. Биед тууралт өгсөн харшил бүр загатнуулах шинжтэй байдаг.Диатез бол харшлын нэг хэлбэр. Диатезтай хүүхдэд эцэг эхийн харшил удамшсан байдаг. Эцэг эх хоёр нь хоёулаа харшилтай бол хүүхэд нь харшилтай болох магадлал 70 хувь. Аль нэг бол 50 хувийн магадлалтай байдаг. Заавал харшилтай төрнө гэсэн үг. Харшлын мэдрэг нь өндөр байдаг гэсэн үг. Тиймээс хүүхдийн хэрэглэж байгаа бүтээгдэхүүн, хоол хүнс, ахуйн хэрэглээний дэглэмтэй байх хэрэгтэй.

Жирэмсний эхэн үед харшлын эм уувал ургийн бойжилтод сөрөг нөлөөтэй

-Жирэмсэн эмэгтэйчүүд харшлаас өөрийгөө хэрхэн сэргийлэх вэ. Хэрвээ жирэмсэн байхдаа харшилтай болбол урагт нөлөөлөх үү?

-Жирэмсэн хүн харшлын сорил тавьдаггүй. Харшлын эмийг эхний гурван сарын хугацаанд хэрэглэхийг хориглодог. Ураг томорсон үед эмчийн заавраар харшлыг дарангуйлах эмчилгээг хийж болно. Түүнээс бус өөрөө дуран мэдэж эмийн сангаас дуртай эмээ авч ууж огт болохгүй. Учир нь, эмийн зохисгүй хэрэглээ нь урагт сөргөөр нөлөөлнө. Олон орны төрөл бүрийн харшлын эмийг оруулж ирдэг. Эдгээр эмийг жирэмсний эхэн үед хэрэглэвэл ургийн өсөл бойжилт сөргөөр нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Эх нь ямар нэгэн харшилтай байвал ураг харшлын урьдаж байдалтай төрөх тохиолдол бий. Ер нь жирэмсэн эмэгтэй идэж, ууж, өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйлдээ анхаарал болгоомжтой хандах хэрэгтэй. Харшилд өртөхөд маш мэдрэмтгий байдаг. Хурц наранд явж болохгүй, халуун ногоо, эмийг зохистой хэрэглэх ёстой. Ер нь жирэмсний бага сартай үед эх нь харшил төрүүлэгч хэрэглэвэл ураг диатезтай болох магадлал өндөр байдаг. Тиймээс жирэмсэн эхчүүдэд эрүүл мэндийн боловсролыг сайн ойлгох ёстой. Өөрөө эрүүл байж эрүүл хүүхэд гаргана шүү дээ.

Монгол харшлын сорил 2500, Италийнх дөрвөн мянган төгрөг

-Харшлын сорилыг ямар үед нь тавиулдаг юм бэ?

– Арьсан дээр нь тууралт гарч, загатнах, хорсох шинж тэмдэг илэрвэл арьсны эмчид хандаж зөвлөгөө авсны дараа эм хэрэглэх хэрэгтэй. Хамар битүүрэх, найтаах, нус, нулимс гоожих, нүд улайх зэрэг амьсгалын дээд замын шинж тэмдэг илэрвэл мөн л эмчид хандах хэрэгтэй. Зөвлөгөө авсны дараа харшлын төрлөө илүү нарийвчлан мэдэхийн тулд сорил тавиулдаг. Манай эмнэлэг дээр Монголын болон Италийн харшлын сорил тавьж байна. Эх оронд ургадаг ургамлуудаас бэлдэж авсан зургаан төрлийн харшлын сорилыг тавьдаг. Италийн Лафарм фирмийн бэлдэж гаргасан хүнсний ургамлын багцалсан харшлын сорилыг мөн тавьдаг. Гэхдээ бүх сорилыг бүгдийг нь нэг хүнд тавих боломжтой. Эхлээд эмч үзлэг хийж, ямар шинж тэмдэг байгааг судалж тухайн хүнд тохирсон багцалсан сорилыг тавина.

-Сорил тавиулахад төлбөр мөнгө нь хэд байх вэ?

-Монгол сорилууд нэг үзүүлэлт нь 2500 төгрөгийн үнэтэй байдаг. Монголынхоо зургаан төрлийнхийг тавиулахад 15 мянга болно гэсэн үг. Италийн нэг үзүүлэлт нь дөрвөн мянга. Тэгэхээр 10 төрлийн багцыг тавиулна гэвэл 40 мянга болно.

Харшил хүндэрвэл үхэлд хүргэх аюултай

-Харшил бүрэн эдгэх үү?

-Харшил бүрэн эдгэдэг өвчин биш. Намжмал дахилт, намжмал дахилт гэсэн байдлаар явагддаг. Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалж дахихгүй байх тохиолдол байдаг. Харшлын эмчилгээг хийлгэсэн гээд бүрэн арилахгүй гэдгийг санах хэрэгтэй. Эмчилгээ хийж намжаасан гэсэн үг. Харшлын сорил тавьж юунаас харшилж байгааг нь тогтоогоод өгч байгаа тохиолдолд тухайн өвчтөн харшилж байгаа зүйлээсээ хол байж чадвал харшил илрэхгүй байх боломжтой. Шарилжийн харшилтай хүн цонхоо ойлгоход цонхон доор нь шарилж байдаг бол харшил сэдэрнэ шүү дээ. Тэгэхээр шарилжийн харшлаасаа салъя гэвэл ойр орчныхоо хогийн ургамлыг цэвэрлэх ёстой.

-Харшлын хүндрэл ямар хэлбэрээр илэрдэг вэ?

-Хордлого харшлын дерматив гэдэг өвчлөлийн хамгийн хүндрэл хүний арьсны өнгөн хөрс хорт бодсын улмаас хайлдаг өвчин болдог. Өөрт тохироогүй эм, хоол хүнснээс, эсвэл архи, тамхинаас гаргах эмээс үүдэлтэй харшилтай хүмүүст тохиолдож байна. Өөрөөр хэлбэл, тухайн хордлого харшлын улмаас биеийн бүх арьс зумарч унадаг гэсэн үг. Час халуун усанд арьсаа шалзалсан юм шиг болдог. Биеийн бүх арьсанд цэврүү үсэрч ус, шүүс гоожиж, маш хүчтэй хорсож, өвчтөнд маш хүнд хэлбэрийн үхэлд хүргэх шинж тэмдэг илэрдэг. Энэ нь олон хүнд тохиолдохгүй ч гэсэн харшлаа сэдрээх буруу эм тан хэрэглэсэн бол өртөх аюултай. Тэгэхээр аливаа зүйлээс харшил авсан бол ахин хэрэглэхгүй тохирсон эм, тосоо түрхэх хэрэгтэй.

Үдийн 12 цагаас 16 цаг хүртэл нарны туяа хамгийн хортой

-Наадмын өдрүүдээр хурц нартай, бүгчим халуун байна гэж Цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээлж байгаа. Баярын өдрүүдээр хурц нар болон бусад төрлийн харшлыг сэдрээхгүй байлгах зөвлөгөө манай уншигчдад өгнө үү?

-Нарны туяаг А, B гэж ангилдаг. Сүүлийн үед нарнаас хамгаалах гоо сайхны бүтээгдэхүүн нарнаас хамгаалах сайн хэрэгсэл болж байна. Нарнаас хамгаалах SPE, PE гэсэн хоёр төрлийн тос байдаг. Хурц наранд гарахаар болбол нарнаас хамгаалах биеийн тосыг биедээ жигдхэн түрхэх ёстой. Тухайн нарны тос нь нарнаас хэдий хэр хугацаанд хамгаалах найрлагыг харж наранд байх хугацаагаа тооцох хэрэгтэй. Зуны наранд биеэ шарах дуртай хүмүүс заавал нарны тос хэрэглэх хэрэгтэй. Учир нь нарны хэт туяанаас үүдэлтэй арьсны хорт хавдрын өвчлөл нэмэгдэж байна. Тиймээс иргэд удаан хугацаагаар биеэ наранд шарахгүй байх хэрэгтэй.

-Өдрийн хэдэн цагт нарын туяа хамгийн хортой байдаг юм бэ?

-Ер нь үдийн 11 цаг хүртэл нарны туяа хүний биед хоргүй, ашигтай туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр энэ цагийг ашиглаж хүүхдийнхээ, өөрийнхөө биеийг наранд шарж, ашигтай туяаг биедээ шингээхэд тохиромжтой. Харин үдийн 12 цагаас үдээс хойшхи 16 цаг хүртэлх нар хамгийн хортой туяаг ялгаруулдаг гэж үздэг. Тэгэхээр хэт халуун өдрүүдэд энэ цагаар наранд аль болох бага явахыг зөвлөж байна. Хэрвээ гарах зайлшгүй шаардлагатай бол нарны тосоо түрхэж, нарны туяанаас хамгаалсан халхавч, саравч, шүдний шил, биеэ ил гаргахгүй цамц өмсөж өөрийгөө хамгаалах ёстой. Баярын дараа арьсны өвчлөл, яаралтайгаар ирдэг өвчтөнүүдийн тоо эрс нэмэгддэг. Тиймээс иргэд идэж байгаа хоол хүнсэндээ ч болгоомжтой хандах хэрэгтэй

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Та манай сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорх Like товчийг дарж манай фэйсбүүк хуудастай нэгдээрэй.

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :