logo

Трансфер фактор
Захиалах утас 9510-0213, 9464-1201

Яаралтай үед анхны тусламжийг хэрхэн үзүүлэх ёстойг хүн бүр мэдэж байвал зохилтой. Аюулд орсон хүнд буруу тусламж үзүүлбэл хүний амь насанд ч аюултай болж мэднэ.

Анхны тусламжийн үед нийтлэг гаргадаг алдаануудаас та бүхэн мэдэх нь чухал байх шүү.

1. Шархыг нүүрстөрөгчийн хэт ислээр угааж йод эсвэл эмнэлгийн спиртээр арчих нь аюултай.

Юу нь муу вэ: нүүрстөрөгчийн хэт исэл нь холбогч эдийн эд эсийг устгадаг тул шарх удаан эдгэрэхэд хүргэнэ. Йод, ногоон түрхлэг эрүүл эдийг түлдэг тул шарх улам их өвдөх болно.
Яах ёстой вэ: шархыг цэвэр ундны эсвэл буцалсан хүйтэн усаар угааж антибиотиктой шархны тос түрхэнэ. Шаардлагагүй бол шархны лент, бинтээр ороох хэрэггүй. Шархыг боосноор агаар солилцоо муудаж удаан эдгэдэг.

2. Шулуун бус зүрхний иллэг нь хавирганы хугарал эсвэл уушгины бэртэлд хүргэнэ

Юу нь муу вэ: шулуунаар хийгээгүй зүрхний иллэг нь хавиргыг амархан хугарахад хүргэдэг. Хугарсан хавирга уушги болон зүрхэнд муугаар нөлөөлөх ажээ.
Яах ёстой вэ: шулуун бус зүрхний иллэгийг зөвхөн онцгой нөхцөлд л хийнэ: өвчтөнд зүрхний цохилт байхгүй болсон, амьсгалахгүй болсон, мөн хажууд тусламж үзүүлэх эмч байхгүй бол. Нэг нь түргэн тусламж дуудаж байхад нөгөө нь иллэг хийж байна. Зөв хэмнэл – 1 минутанд 100 даралт. Бага насны хүүхдийн хувьд иллэгийг хуруугаараа хийнэ, гэхдээ хэмнэл нь өөр. Зүрх зогсох аюултай үед л хиймэл амьсгал хийнэ.
Өөр хувилбар: 30 даралт ба 2 амьсгал, дахиад 30 даралт ба 2 амьсгал.

3. Парацетамол элэгний өөрчлөлтөд оруулж болно

Юу нь муу вэ: парацетамол нь ацетаминофений орцтой. Өвчин намдааж, халуун бууруулж үрэвсэл дардаг. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд элэг, бөөрний ажиллагаанд муугаар нөлөөлнө.
Яах ёстой вэ: тунг зөв тааруулах. Насанд хүрэгчдэд нэг удаагийн дээд хэмжээ 1 г, өдрийн дээд тун 4 г. Ацетаминофен нь өөр бусад эмийн бүтцэд ч орсон байдаг (ихэвчлэн толгойн өвчин болон ханиадны шинж тэмдгийг дарах).
Өөр адил төстэй үйлчилгээ үзүүлдэг эмтэй хавсран хэрэглэснээр хордлогод орох аюултайг анхаарна уу.

4. Хамраас цус гарахад толгойгоо арагш гэдийлгэж, нуруугаараа дээш харж хэвтэж болохгүй

Юу нь муу вэ: хамраас цус гарч байхад дээш харан хэвтэх эсвэл толгойгоо арагш гэдийлгэвэл толгойд цусны даралт нэмэгддэг. Гарч байгаа цусны хэмжээг тодорхойлох боломжгүй болж цус нь уушигт орж бөөлжихөд хүргэж мэднэ.
Яах ёстой вэ: даралтыг хэвийн байлгахын тулд толгойг тэгш байлгана. Хамартаа хүйтэн жин тавихыг хичээ. Долоовор хуруугаараа хамрынхаа нүүхийг ээлжлэн 15 минутаар чимхэнэ, энэ үед амаараа амьсгалаарай. Цус тогтохгүй бол чимхсээр л байна.
Цус нь тогтохгүй эсвэл бэртэл гэмтлээс болж гарч байгаа бол яаралтай эмнэлгийн тусламж дуудна.

5. Машины осолд орсон хүнийг машинаас гаргаж хэвтүүлж болохгүй

Юу нь муу вэ: машины ослоор нас барж байгаа шалтгаан нь ихэвчлэн хүзүү, нурууны бэртлээс болдог байна. Иймд осолд орсон хүнийг тухтай болгож байна гээд машинаас гаргаж хэвтүүлэх зэрэг нь түүнийг үхэлд хүргэх эсвэл насан туршид нь тахир дутуу болгоход ч хүргэж мэднэ.
Яах ёстой вэ: осолд орсон хүний хүзүү, нуруу бэртсэн гэж таамаглаж байгаа бол (жишээ нь өвчтөн хуруу, гараа мэдрэхгүй байх, цус алдаагүй бол) яаралтай түргэн тусламж иртэл хөдөлгөхгүй байхыг хичээнэ. Эмчийг иртэл амьсгалын хэмнэлийг анзаарч байх хэрэгтэй.

6. Гүн хордлогын үед бөөлжүүлэх эм ууж болохгүй

Юу нь муу вэ: бөөлжүүлэх эм нь хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг бүрмөсөн алдагдуулж бөөлжсийг уушгинд оруулах эрсдэлтэй.
Яах ёстой вэ: аливаа хордлогын үед эмчийн яаралтай тусламж авна, хордсон байж болох эх сурвалжийн жагсаалтыг гаргаж эмчийн зөвлөгөөг чанд сахина. Хордлогын хэмжээг өөрөө тодорхойлж интернетээс тусламж хайх хэрэггүй – амин дэмийн хордлого, архины хордлого аюул багатай байж болно.
Эмчийн тусламж авч амжилгүйгээр хоромхон зуур үхэлд хүргэх ч хордлого байгааг анхаараарай.

7. Цус тогтоох буруу боолт нь захын эрхтнийг тайрахад хүргэдэг

Юу нь муу вэ: буруу тавьсан эсвэл тавих шаардлагагүй байсан боолт нь захын эрхтний хэвийн үйл ажиллагаанд муугаар нөлөөлнө. Энэ нь цусыг тогтоох бус харин захын эрхтний цусан хангамжийн дутагдалд оруулж эд эсийг үхжихэд хүргэдэг байна.
Яах ёстой вэ: урт ариутгасан бинт эсвэл цэвэр даавуугаар шархан дээр боолт хийж гараараа чанга дарна. Түргэн тусламж иртэл тусламжийн энэ арга хангалттай байх болно. Анхаарах зүйл – захын эрхтэн тайрахаас илүүтэйгээр амь насанд аюултай цус алдалт бол чангаар бооно.

8. Татаж унасан хүний аманд халбага хийх, хэлийг нь гаргаж ирэхгүй байх

Юу нь муу вэ: татаж унасан үед аманд хийсэн зүйлээс болж өвчтөн хахах аюултай.

Яах ёстой вэ: татаж байгаа үедээ хүн чичирч заримдаа хөхрөх ч тохиолдол бий. Таталтын дайралт аажимдаа өөрөө арилна, энэ үед хүний бие эрхтэн өөртөө гэмтэл авчрах нь бага. Хамгийн гол нь – эмч дуудах, эмч иртэл өвчтөнийг гэмтээхгүйгээр газар байрлуулж амьсгалыг нь ажиглаж чөлөөтэй амьсгалуулах нөхцөлийг бүрдүүлнэ. Хэл нь цаашаа орохгүй, харин хазах бол байх л асуудал. Таталтын үед өвчтөнийг дээш харуулан хэвтүүлнэ.

9. Хорт могой, хортон шавьжид хатгуулсан бол хорыг сорж болохгүй

Юу нь муу вэ: сороход аманд орсон хор шүлстэй холилдон бас нэгэн хордлогод хүргэх болно. Энэ нь уушги устах эсвэл зүрх зогсоход ч хүргэх аюултай.
Яах ёстой вэ: Хэрвээ захын эрхтнийг хазсан бол өвчтөнийг орон дээр хэвтүүлээд хазуулсан хэсгийг зүрхний түвшнөөс доош байрлуулна. Түргэн тусламж дуудан хазуулсан амьтны тухай танилцуулахад бэлдэнэ. Шингэн их хэмжээгээр уулгана.

Анхаарах: өвчтөнийг хамгийн ойр байгаа эмнэлэгт хүргэх эсвэл таарсан унаанд суулгахгүй байх

Буруу: өвчтөнийг ойр байгаа эмнэлэгт хүргэх

Яах ёстой вэ: түргэн тусламж дуудаж өвчтөний байдлыг тодорхой тайлбарлана. Дуудлага хүлээн авсан диспетчер дараагийн яаралтай арга хэмжээ авахад бэлэн байх ёстой тул мэдээллийг үнэн зөв өгөхийг зөвлөж байна.

Өнөө цагт яаралтай түргэн тусламжид төрөл бүрийн тээврийн хэрэгсэл ашигладаг болсон нь үнэхээр сайшаалтай.

Танд энэ мэдээлэл таалагдсан уу? Like дараад сонирхолтой мэдээллүүдийг цаг тухайд нь хүлээн авна уу.

Танд асуух, тодруулах зүйл байвал энд бичээрэй:
Холбогдох утас :


Трансфер фактор таны дархлааг 437% нэмэгдүүлнэ! Бичлэгээс үзнэ үү

Таны мэдлэгт : Трансфер фактор гэж юу вэ?

Трансфер факторыг 1949 онд АНУ-ын эрдэмтэн Шервүд Лоүренс хүний цуснаас олж нээмэгц дархлааг дэмжиж, сайжруулдаг гайхамшигтай чадвар нь анагаах ухааны шинэ содон ололт болж энэ уургийг цэврээр нь ялгаж аваад эрүүл мэндийн салбарт хэрэглэе хэмээн дэлхий дахинаараа анагаахын төдийгүй шинжлэх ухааны ихэнх хүрээлэнгүүд ажиллаж эхэлсэн юм. Энэ чиглэлийн судалгаа, технологийн хөгжил тасралтгүй үргэлжилсээр 40 жилийн дараа 1988 онд үнээний сүүний уургаас цэврээр нь ялгаж авах технологи боловсруулсан нь энэ бүтээгдэхүүнийг ихээр үйлдвэрлэх, хүн амд хүртээмжтэйгээр хэрэглэх боломж нээгдсэн байна. Трансфер Факторыг 60 гаруй жилийн турш судалж, судалгааны ажилд 40 сая ам.доллар зарцуулж, эрдэм шинжилгээний 6500 ажил хийгдэж, олон улсын эрдэм шинжилгээний хурал 12 удаа зохион байгуулагдсан байна.

Цааш нь унших

Трансфер факторын үйлдвэрлэлийн процесстой танилцана уу

Их уншсан

БИЗНЕС САНАЛ

Та ажлынхаа хажуугаар сарын 500$ - 3000$, түүнээс дээш нэмэлт орлоготой болмоор байна уу?

Дэлгэрэнгүй

Мэдээлэл авах

Та манай сайтаас илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаг тухайд нь авахыг хүсвэл доорх Like товчийг дарж манай фэйсбүүк хуудастай нэгдээрэй.

Мөн та бидэнд мэйл хаяг, утсаа үлдээнэ үү. Бид бүтээгдэхүүний хямдрал урамшуулал шинэ боломжийг таны утсанд мэссэжээр илгээж мэдэгдэж байх болно :